2016-11-16
sonirxoltoi medeelel
 

Дэлхий дээрх сонин амьтад

Байгаль ертөнц гэдэг өөрөө нэгэн онцгой зүйл билээ. Тиймээс ч тайлагдашгүй нууцлаг, шинэ зүйлс таны бодож байгаагаас ч их байдаг. Ингээд энэ удаад биднийг хүрээлэн буй орчинд амьдардаг Хамгийн сонин хэлбэр дүрс, төрхтэй амьтдын тухай хүргэе. Эдгээр амьтад хүний нүднээс далд нөхцөлд амьдардаг учир, бид маш ховорхон тохиолдолд л олж харах болов уу.
Дэлхий дээрх сонин амьтад

Панда-шоргоолж
Үнэн хэрэгтээ энэ бол шоргоолж биш бөгөөд зөгийний нэг төрөл юм. Эм зөгий нь далавчгүй учир шоргоолж мэт харагддаг байна. Панда-шоргоолж Чилид амьдардаг бөгөөд хатгах нь маш өвчтэй, хортой байдаг учир, үхрийн алуурчин хэмээн нэрлэдэг аж. 



Umbonia Spinosa
Нуруун дээрээ хатгууртай, өвөрмөц өнгөт шавж. Хатгуураа ургамлын шүүс гаргаж авахад ашигладаг. 



Үсэрхэг алаг зараа
Энэ өхөөрдөм амьтан нь аварга амьтан харах үедээ жиргэж буй авиа гаргадаг цор ганц хөхтөн амьтан юм. 





Өвөрмөц эрвээхэй
Тэрээр өнгө ялгахдаа хамгийн шилдэг нь гэнэ. 



Венесуэлийн эвэрт эрвээхэй
Саяхан нээж илрүүлсэн нэгэн ховорхон амьтан. 



Паку загас
Шинэ Гвинейд амьдрах энэ загас хүнтэй ойролцоо шүдтэйгээрээ ялгарна. 





Аварга изопод
Энэ хавчны нэг төрөл бөгөөд далайн гүнд бараг л дайсангүй учир ийнхүү томорч байгаа гэнэ. 





  Бөхөнгийн төрлийн амьтан
Энэ сонин амьтан нь энгийн бөхөнөөс том хамраараа ялгарна. 





Модны барзгар могой
Энэ могойн Африкийн модон дээр амьдардаг бөгөөд гайхалтай нуугдаж чаддаг. 



Тоть-загас
120 см хүртэл өсдөг энэхүү загас нь Бразилийн далайн усанд амьдардаг бөгөөд нас бие гүйцсэн үедээ цэнхэр өнгөтэй болдог. 





Энэтхэгийн мэлхий
Өнгөний хувьд өвөрмөц байхаас гадна газар доор амьдардаг бөгөөд жилд нэг удаа хоёр долоо хоногийн хугацаатай дээш гардаг байна. 



Халим толгойт
19-р зууны үед анх илрүүлсэн бөгөөд ялгарах гол онцлог нь толгойны хэлбэр нь юм. 



Окали
Харахад тахь мэт боловч үнэн хэрэгтээ энэхүү амьтан нь анааш юм байна. 





Нарвал
Нэг эвэрт халим нь Арктикийн усанд амьдардаг бөгөөд олон арван жилийн турш мах болон яснаасаа болж нэлээд анд өртөж байгаа гэнэ.





Молох
Австралийн “өргөс чөтгөр” хэмээн нэрийддэг уг амьтан нь хатгууртай бөгөөд энэхүү хатгуур нь зэрлэг амьтдын довтолгооноос хамгаалдаг байна. 



Гахай мэт төрхтэй энэ амьтан нь далайд амьдардаг.

СУРТАЛЧИЛГАА (15)


Бичсэн: gerlee123456 | цаг: 21:25 | сонин сайхан
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 35 удаа уншигдсан.



:-)
 
xaax