2016-11-17
ургамал
Улаан номонд орсон топ таван ургамал


Дэлхийн улс орнууд байгалийн нөөц сандаа байгаа амьтан ургамлын ховор төрөл зүйлийг нь ангилан Улаан номонд оруулдаг. Одоогоор Монгол орны Улаан номонд 70 гаруй зүйлийн ургамал багтаж байна. Түүнээс нэн ховорт тооцогдох топ таван ургамлын талаар мэдээлэл хүргэе.



Алтан Тэрэлж



Энэхүү цэцэг нь тагийн бүслүүр, ойн дээд зах, ян сарьдагт ургадаг. Эмийн болон гоёл чимэглэлд ашигладаг ургамал юм. Хэнтий, Монгол Дагуурын хэсэгт элбэг тохиолддог аж. Үрээр үрждэг юм байна.



Ганц цэцэгт Алтанзул



Энэ цэцгийг Сэржмядаг хэмээн нэрлэх нь бий. Өндөрлөг газрын хуурай, хээрийн чулуурхаг хажуу, элсэрхэг хормой даган ургадаг олон наст өвслөг ургамал юм. Навч нь шугаман хэлбэртэй, навчныхаа сугаас гарсан ганц цэцэгтэй, сонгинолог булцуутай, маш ховор ургамал. Хангай, Ханхөхий, Идэр, Тэс зэрэг газраар тохиолдоно. Үр болон сонгинолог булцуугаар үрждэг.



Монгол Бүйлс



Сүүлийн үед энэ цэцгийг монгол сакура хэмээн нэрлэх болсон. Үр жимсний, түлшний, эмийн, чимэглэлийн, цай орлогч зэрэг олон талын ач холбогдолтой гэнэ. Хангай, Хэнтий, Монгол Алтайд тохиолддог байна. Бүйлс нь хавар тавдугаар сард навч дэлгэрэхээс өмнө цайвар ногоон цэцэг дэлгэрдэг. Долдугаар сард яст жимс боловсордог. Үрээр үрждэг ургамал юм.



Ямаан эвэр



Хээр, цөлийн бүсийн асга хад чулуутай, хайргархаг энгэр, нимгэн үелсэн элсэн дээгүүр ургадаг заримдаг сөөг юм. Монголд Говь алтайн нуруу, Зүүн өмнөд хангай, Халхын тойрогт тархан оршдог. Үрээр үрждэг ургамал юм. Завсрын унаган ургамал бөгөөд эмийн болон гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглаж болдог.



Хар нэрс



Хар нэрс нь бутандаа ганц нэгээр ургасан байдаг. Хөх нэрснээс ялгаатай нь энэ жимсийг түүхийгээр хэрэглэдэггүй, болгож хэрэглэдэг юм. Уулд тайгын бүслүүрт ус чийг ихтэй , өтгөн ургасан хуш, жодоог дагалдан модны сүүдэрт ургадаг. Хүйтэнд өлчир, жимст сөөгөнцөр ургамал юм. Монголд Хэнтийн уулын тайгын тойрогт ургадаг. Үрээр үржих чадвартай байна.
Бичсэн: gerlee123456 | цаг: 14:37 | ургамал
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 20 удаа уншигдсан.



:-)
 
xaax